Иргэдийн төгрөгийн хадгаламж 949.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

img

Нийт хадгаламж өмнөх сарынхаас 2.0 хувь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 63.0 хувиар өсч 3754.9 тэрбум төгрөгт хүрчээ. Төгрөгийн хадгаламжийн жилийн өсөлт сүүлийн саруудад тогтвортой байгаа бол  валютын хадгаламжийн жилийн өсөлт харьцангуй хэлбэлзэлтэй байна.  Иргэдийн төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 61.3 хувь буюу 949.3 тэрбум төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж 3.3 дахин буюу 248.1 тэрбум төгрөг,  гадаад валютын хадгаламж 39.1 хувь буюу 253.4 тэрбум төгрөгөөр тус тус өсөв. Нийт хадгаламжийн 76.0 хувь нь төгрөгийн, 24.0 хувь нь валютын хадгаламж бөгөөд төгрөгийн хадгаламжийн нийт хадгаламжинд эзлэх хувь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.1 нэгж хувиар нэмэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ