Автомашины шоу болно
2013-08-17

  “Мишээл” төвд “Ub awto tunning” автомашины шоу өнөөдөр болж байна. "M77"  клубээс санаачилсан тус шоу энэ жил хоёр жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Уг шоунд монголын хамгийн шилдэг спорт загварын 50 машин оролцох бөгөөд үзэгчдийн саналаар шилдгийг нь тодруулах юм. Энэхүү арга хэмжээний үеэр бүсгүйчүүдийн уран жолоодлогын тэмцээн, алсын удирдлагатай машин болон дүдү машины уралдаан зохион байгуулагдаж байгаа аж. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин