Барилга барих зөвшөөрлийг 14-30 хоногт шийддэг болжээ

img

  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл газрын асуудлаар өчигдөр иргэдтэй уулзсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ үеэр Э.Бат-Үүл дарга “Захиргааны хүнд суртлаас үүдэж иргэн барилга барих зөвшөөрөл авах гэж үнэхээр хүнд бэрхшээлийг туулдаг. Энэ нь тус салбарт хээл хахууль цэцэглэх үндсийг бүрдүүлдэг билээ. Иймээс төр ч бас үүнд хариуцлагатай хандах хэрэгтэй” хэмээн ярьсан. Тэгвэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар/НЕТГ/-ын Барилга хот байгуулалтын газрын хэлтсийн дарга О.Одбаяр барилга барих зөвшөөрлийг сарын дотор олгодог болсон талаар иргэдэд танилцуулсан юм.   Засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу барилга барихад гарын үсгийг цөөлөх, зөвшөөрлийн давхардлыг багасгах зорилгын хүрээнд НЕТГ-аас журам гаргажээ. Өмнө нь барилга барихад 30 орчим гарын үсэг цуглуулж, Засаг даргын захирамж гарч байж барилга барих зөвшөөрөл авдаг байсан билээ. Тэгвэл дээрх шинэчлэгдсэн журмаар хэрвээ зөвшөөрөлгүй, барих боломжгүй барилга бол 3-7 хоногийн дотор хариу өгдөг болжээ.   “Барилга барих боломжтой бол 7-14 хоногийн дотор техникийн зөвлөлийн хурал буюу дотоодын хурлаар оруулаад ийм хэмжээтэй, тэдэн давхар барилга, ийм газар дээр баригдах боломжтой гэсэн архитектор төлөвлөлтийн даалгавар өгнө. Энэ дагуу иргэн аж ахуй нэгж зургаа хийлгээд, эргээд ерөнхий төлөвлөгөөний газарт хандана. Ингээд норм дүрмийн дагуу зурагт төслөө хийгээд ирсэн бол 7 хоногийн дотор баталж өгөх юм” хэмээн ярьж байв. Ийнхүү иргэн хэрвээ барилга барих хүсэлтэй бол 14-30 хоногийн дотор хүсэлтийг нь шийдвэрлэж өгөх боломж бүрджээ. А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

SONGOGCH:
2016-onii songuuliar en luivarchidiig zailuulyaa Ganbaatar metiin shudrag huneer parlamentiig burduuleh heregtei shdee
2013-08-19
bata:
bi 2 car huutsulduj baina. abilga haraad buur hudluhuu baisan baina lee. Shine jyram garcan, yum nem, has geed hebeeree l baihchiblee. yadaj lablah ytsaa abdaggui shuu dee
2013-08-18
Нямаа:
За ашгуй дээ болсон бол !!!!!
2013-08-17
доржоо:
зөвхөн ардчилсан намын гишүүнд л ийм боломж байгаа байх
2013-08-17
zochin:
bitgii hudalaa yariad bai
2013-08-17
hudlaa:
hudlaa yarihaa boli neg lavlagaa avah gej 30 honison
2013-08-17
kkkkkk:
unene uuu hetsuu dee darga nar
2013-08-17