Банкнаас гадуурх мөнгө буурав
Монголбанкнаас мэдээлж буйгаар аравдугаар сард нөөц мөнгө өмнөх сарынхаас 6.1 хувь, өмнөх оны мөн үеэс 83.8 хувиар өсч 1484.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн сард Төв банкин дахь харилцах, хадгаламж 13.8 хувь буюу 95.7 тэрбум төгрөг, банкуудын касс 4.1 хувь буюу 7.2 тэрбум төгрөгөөр тус тус өсч, харин банкнаас гадуурх мөнгө 3.3 хувь буюу 17.6 тэрбум төгрөгөөр буурчээ. Банкуудын Төв банкин дахь харилцах, хадгаламжийн нөөц мөнгөнд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 10.4 нэгж хувиар нэмэгдэж 53.3 хувь болсон бол банкуудын кассын эзлэх хувь 0.9 нэгж хувиар буурч 12.5 хувь, банкнаас гадуурх мөнгөнийх 9.5 нэгж хувиар буурч 34.2 хувь болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ