Улаанбаатарт 23 хэм дулаан байна

img

Говийн бүс нутгаар багавтар үүлтэй, зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бороо орохгүй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно.

Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, зүүн аймгуудын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Харин нийслэлд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ