Заавал байлгах нөөцөд 481.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

img

Өнгөрөгч аравдугаар сард банк хоорондын захын арилжаагаар нийт 321.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ. Эдгээр арилжааны жигнэсэн дундаж хүү жилийн 10.59 хувь байна.  Энэ оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийн хугацаанд банкууд дунджаар төгрөгийн заавал байлгах нөөцөд 471.0 тэрбум төгрөг, валютын заавал байлгах нөөцөд 206.4 тэрбум төгрөг байлгах шаардлагыг хангаж ажилласан хэмээн Монголбанкнаас мэдээллээ.  Банкууд төгрөгийн заавал байлгах нөөцөд 481.6 тэрбум төгрөг, валютын нөөцөд 247.8 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ