Хөлөг онгоц осолдож 200 гаруй хүн сураггүй болжээ
Филиппиний Себу арлын ойролцоо өчигдөр 800 гаруй зорчигчтой хөлөг онгоц ачаа тээврийн хөлөг онгоцтой мөргөлдсөн байна. Энэхүү ослын улмаас 35 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн сураггүй болсон тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Аврагчид 600 орчим зорчигчийг ослын газраас аюулгүй гаргаж, анхны тусламж үзүүлжээ.
1
Филиппиний эргийн харуулын газрын мэдэгдсэнээр 140 метр урт “MV Thomas Aquinas” хөлөг онгоц 870 зорчигчтойгоор Миндано арлаас Себугийн боомт руу явж байсан аж. Хөлөг онгоц ачаа тээврийн хөлөг онгоцтой мөргөлдөж, 10-хан минутын дотор живсэн гэнэ. Ачаа тээврийн хөлөг онгоцны ахмадыг баривчилсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ