Египетийн байдал хурцатсаар байна
Египетэд Мурсиг дэмжигчид өчигдөр олон хотод эсэргүүцлийн жагсаал явуулж, цэрэг цагдаа ба орон нутгийн оршин суугчидтай мөргөлдсөн байна. Египетийн дотоод явдлын яамны баримтад харуулснаар, мөргөлдөөнд 48 хүн амиа алдаж, 436 хүн шархдсан гэжээ. Олон улсын хамтын нийгэмлэг Египетийн байдалд анхаарал хандуулж, талууд хүлээцтэй байж, хүчирхийллийн ажиллагааг зогсоохыг уриалжээ.
1
“Лалын ахан дүүс” холбооны хэвлэлийн төлөөлөгч өдөр бүр бүх Египетийн хэмжээнд жагсаал явуулахаа мэдэгдсэн байна. Египетийн сайд нарын танхим мэдэгдэл гаргаж, эх орны нэгдлийг хамгаалахыг иргэддээ уриалжээ.
1
Тус мэдэгдэлд “Лалын ахан дүүсийн холбоог террорист хөдөлгөөн болохоос, нам хүчний байгууллагынхан биш. Мурси ба Лалын ахан дүүсийн холбоог дэмжигч мянга гаруй хүнийг баривчилж, тараах болно” гэжээ. Тиймээс иргэд тайван хүлээцтэй хандаж, ямар нэгэн өдөөн хатгалгаанд оролцохгүй байхыг сануулсан байна.
1 Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ