Нэрт хөтлөгчийг таниагүй худалдагчаас болж Швейцарийн аялал жуулчлалын газар Опра Уинфригээс уучлал гуйсан. Тус газрын төлөөлөгч Даниэла Баэр “Түүнд ийм явдал тохиолдсонд бид уучлал хүсч байна. Тэр худалдагч маш муухай авирласан” хэмээж мэдэгдсэн билээ.
1
Харин дэлгүүрийн эзэгтэй Труди Готц огт өөр бодолтой байгаагаа хэлжээ. Тэрбээр “Юунд нь нэг их сүр болоод байгаа юм. Опра Уинфри өөрөө матрын арьсан цүнхийг 38 мянган ам.доллар гэдгийг хараад шоконд орсон. Худалдагч түүний ингэж их гайхсаныг хараад арай хямд цүнх санал болгосон юм. Опра яагаад өөрт нь цүнх зарахыг хүсээгүй гэж ойлгосныг мэдэхгүй юм. Опраг доромжилсон юм биш. Тиймээс энэ үйлдлээс болж Швейцарь улс уучлал гуйх шаардлагагүй. Би иймэрхүү үл ойлголцсон явдлаас болоод ажилтнаа шийтгэхгүй” гэж мэдэгдсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |