Цэцэрлэгийн бүртгэл маргааш эхэлнэ

img

Улсын хэмжээнд 2-5 насны 240 мянга гаруй цэцэрлэгийн насны хүүхэд байгаа ба энэ хичээлийн жилд 60-70 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой гэдгийг албаныхан мэдээлж байна. Цэцэрлэгийн бүртгэл маргаашнаас буюу ирэх даваа гаригаас эхэлж, энэ сарын 28-ныг хүртэл хүүхдүүдийг бүртгэх ажээ. Тодруулбал, наймдугаар сарын 19-23-ны өдрүүдэд өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийг бүртгэх бол 26-28-ны хооронд шинээр элсэгчдийг бүртгэх юм байна.

g Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн эрхлэгч нарт элсэлтийн зөвлөмж хүргүүлсэн гэнэ. Уг зөвлөмжид бүртгэлийн үеэр хичээлийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэглэл, эрүүл мэндийн шинжилгээний бичиг, төлбөр хураамжийг авахгүй байхыг тусгажээ. Тиймээс энэ жил хүүхдийг нь цэцэрлэгт авах гэж хүүхдийн шээс, цагаан хорхойны шинжилгээний бичгийг эцэг, эхчүүдээс эхэлж нэхэхгүй байхаар болж байна. Харин цэцэрлэгтээ бүртгүүлчихээд хичээл эхлэх хооронд шинжилгээгээ өгсөн байх ёстой ажээ. Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ хүүхдийнхээ төрсөний гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт авч очиход болох аж.

hj Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ