Viva city-д оюутны өдөрлөг боллоо
Монголын оюутны холбооноос гадаадад сурдаг монгол оюутны чуулга уулзалтыг өчигдөр залуусын хороолол Viva city-д зохион байгууллаа. Энэхүү уулзалтад гадаадын их дээд сургуулиудад суралцдаг 100 гаруй оюутан хүрэлцэн ирсэн. Мөн Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан, Боловсрол шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газрын Гадаадад суралцагчийн тэтгэлэг хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ч.Шинэбаяр, MCS групын Хүний нөөцийн газрын ахлах менежер Б.Цолмон, Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах дэслэгч Б.Энхболд, Ахмад Д.Уранбаяр гэх мэт зочид төлөөлөгчид оролцсон юм.
6
Тэд бүтэн өдрийн туршид нийт Монгол оюутнууддаа зориулан гадаад улсуудад ямар замаар хэрхэн суралцаж болох тухай нөхөрсөг зөвлөгөө өглөө. Мөн М-Си-Эс группын хүний нөөцийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж өдрийн туршид 10-н жилийн дүү нартаа зориулж мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ, нийт залуустаа зориулж карьер төлөвлөлт сэдвүүдээр зөвлөгөө өгөв.
5
Мөн хэлний курсууд болон, гадаад улсуудад суралцахад зөвлөгөө өгдөг байгууллагууд үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө. Энэхүү арга хэмжээний дараа Viva city-н задгай театрт хамтлаг дуучдын тоглолт болсон. Түүнчлэн Benetton брэнд зөвхөн Viva City дэхь салбарын бүх хувцсандаа 50-70 хувийн зад хямдрал зарлаж, Viva City-н London Irish pub ууд оюутан залуустаа зориулан хөнгөлөлт үзүүлэв.
\
П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ