
Хятадын эрх баригчид ирэх 11 дүгээр сараас ялын дээд хэмжээ сонссон хүний эрхтнийг донор хэлбэрээр ашиглахаас татгалзахаар болжээ. Тус улсын шилдэг мэс засалчдын нэг Хуан Жефугийн хэлж байгаагаар Хятадад сайн дурын доноруудын үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх аж.
Одоо тус улсад донорын гуравны хоёрыг ялын дээд хэмжээ сонссон хэрэгтнүүдийн эрхтэн хангаж байжээ. Мэс засалчийн ярьснаар ялтнууд шоронд элдэв нян халдвар авах өндөр магадлалтай байдаг тул донорт тэр бүр тохирдоггүй байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ