
"Нарантуул" худалдааны төвийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо түрээслэгч, худалдаа эрхлэгчид зам засварын ажлын талаар мэдээлнэ. Хурал Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр 12.30 цагаас болох юм.Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлаас "Нарантуул" худалдааны төв хүртэлх замыг энэ сарын 19, 20-ны өдрүүд буюу өнөөдөр, маргааш хоёр өдөр засахаар болсон.
Тиймээс засварын ажил хийх энэ өдрүүдэд “Нарантуул” олон улсын худалдааны төв ажиллахгүй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас худалдааны төвийн захиргаанд ажлын өдрийг амралтын хуваарьт шилжүүлэн цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулан ажиллахыг албан ёсоор мэдэгдээд байсан юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ