Автомашин сонирхогчдын цугларалт
Спорт машин сонирхогчдын "М77" клубээс санаачилсан "Авто тюнинг" шоу хоёр дахь жилдээ “Мишээл экспо” төвд зохиогдлоо. Өнгөрөгч бямба гаригт болсон энэхүү шоунд монголын хамгийн шилдэг 50 спорт машин оролцож, үзэгчдийн саналаар шилдгийг нь тодруулах юм байна. Тус шоуны үеэр эмэгтэйчүүдийн уран жолоодлогын тэмцээн, алсын удирдлага болон дүдү машины уралдаан зохион байгуулагдсан юм. Ингээд спорт загварын автомашин сонирхогчдын цугларалт болсон уг шоуны зургаас хүргэж байна.
Б.Сайнаа
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ