Монгол охин дэлхийн рекордыг удаа дараа эвджээ
Ой тогтоолтын спортын дэлхийн рекордыг монголын 17 настай охин эвджээ. Тодруулбал, “Эрдэм төгс” бүрэн дунд сургуулийн сурагч Б.Намуунтуул саяхан болсон Монголын ой тогтоолтын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 4478 оноо авч тэргүүлснээр дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Тэрбээр энэ онд л гэхэд ой тогтоолтын спортоор 12 медаль авсан бөгөөд ирэх есдүгээр сард Хонконгийн нээлттэй тэмцээнд орохоор бэлдэж байгаа аж.
Хэрэв энэхүү тэмцээнд амжилттай оролцвол арванхоёрдугаар сард болох Дэлхийн аваргад оролцох юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ