Найрамдалынхан

img

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв буюу хүүхдийн эзэнт гүрний 35 жилийн ой энэ жил тохиож буй. Найрамдал төвийнхөн ойдоо зориулан бүтэн жилийн турш олон арга хэмжээг зохион байгуулж, бяцхан болон үе үеийн амрагчддаа бэлэг барьж буй. Өнгөрөгч баасан гаригт Олон Улсын хүүхдийн найрамдал төвийн 35 жилийн ойг тэмдэглэсэн юм. Ойн арга хэмжээнд Найрамдал төвийн үе үеийн багш ажилчдын төлөөлөл, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа тэргүүтэй албаныхан, амрагч хүүхдүүд оролцсон. Энэ үеэр хүүхдүүд ирсэн зочдод  олон улсын хэлээр мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэлийн тоглолтоор бэлэг барьсан. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ энэ үеэр Олон улсын Найрамдал төвийн үйлд ажиллагаанд зориулан микроавтобус бэлэглэсэн юм.

1978 оны Монголын нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасияа Ивановна Цэдэнбал Филатовагийн санаачилгаар байгуулагдсан уг зусланг Орос, Монголын найрамдалт харилцааг билэгдэн “Найрамдал зуслан” хэмээн нэрийдсэн гэдэг. 35 жилийн түүхэн хугацаанд нийтдээ 800 мянга гаруй хүүхэд уг зусланд амарсан гэсэн тооцоо байдаг. Дотоодын хүүхдүүдийн нэг өдрийн амрах зардал 13-18 мянган төгрөг, харин гадаадын амрагч хүүхдүүд нэг өдрийн 25-35 ам.долларын төлбөртэйгөөр уг зусланд амардаг юм. Өдгөө хүүхэд бүрийн амрах дуртай зуслангийн нэг болсон Олон улсын ISO 9001 өргөмжлөлтэй тус газарт Хятад, ОХУ, Өмнөд Солонгос, АНУ, Япон, Герман, Болгар, Унгар, Польшоос хүүхдүүд ирж амарч, Монгол орны түүх соёл, зан заншлаас суралцан байгалийн сайханд амардаг юм. Жилд 40 орчим ээлжинд 30 гаруй мянган хүүхдийг амраадаг бөгөөд үүний 10 орчим хувьд нь нийгмийн халамж шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг амраах бодлого баримталдаг ажээ.

Ингээд ойн баярын арга хэмжээний зургаас хүргэж байна.

 

П.Наран

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ner xicheesen ajil xdeg gazar shu de:
sn ner olond unelegdsen unelemjeeree l ene olon jil yavj bga shu de ternees dampuursan gazar
2013-08-20
hhhhhh:
зурагнууд нь үнэхээр гоё байна аа. Тэр нэг хөөрхөн хүүхдийг ээ
2013-08-20