Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч бүсгүй амиа хорложээ
Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч О хэмээх эмэгтэй энэ сарын 13-нд өөрийгөө боож, амиа егүүтгэсэн байна. Тэрбээр наймдугаар сарын 12,13-ны өдөр ажилдаа ирээгүй бөгөөд ажлынхаа өрөөнд амиа хорлосон шалтгаанаа бичсэн гэрээслэл бичиж үлдээсэн байжээ. Цагдаагийн ажилтнууд эрэн хайх ажиллагаа явуулж 14-ний өдөр Баянзүрх товчооны ойролцоогоос цогцсыг нь олсон байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач О нь өмнө нь судсаа ханахыг оролдож байсан гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ