Оросууд медалийн чансаагаар дэлхийн аваргыг тэргүүллээ

img

Дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн оросуудын ялалтаар дууслаа. Манай хойд хөршийнхөн нутгийнхаа дэвжээн дээр долоон алтан медаль авч, АНУ, Ямайкийн багийг ардаа оруулжээ. Дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болт пүүзээ тайлж хөл нүцгэн бүжиглэн үзэгчдийг баясгасан байна.

Ямайкчууд гүйлтийн бүх төрөлд алт авч гялалзлаа. Харин британичууд гурван алт, хоёр хүрлээр дөнгөж долдугаар жагслаа.

Лондоны олимпийн нээлт болж байсан Мо Фара тав, арван мянган метрийн гүйлтэд алтан медалиар энгэрээ мялаасан юм.

Москва-2013-ын сонирхолтой агшнуудыг эргэн саная.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Turuu:
Ах нар мундаг байнаа.
2013-08-19