Эрдэнэтийн 49 ийн кэйс Монголд хувийн хэвшлийн эрх, эд хөрөнгийн баталгаа байхгүйг харуулсан
Монголын уул уурхайн томоохон объект болох Эрдэнэт үйлдвэр-ийн 49 хувийн асуудал нь сүүлийн жилүүдэд улс төр, хууль зүйн хүрээнд хамгийн их маргаан дагуулсан сэдвүүдийн нэг байсаар удлаа. Төрд өмчөө дээрэмдүүлсэн хувийн хэвшил олон жил алдагдал үүрч, өдий хүртэл төрөөс авлагаа авч чадахгүй шүүхийн олон салаа шийдвэрүүдийн дунд төөрөлдсөн хэвээр, улстөрчид чаддагаараа энэ асуудал дээр попорсоор л байна.
2016 онд тус үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшил худалдан авсан шийдвэр гарсан дор улстөрчид шүүрэн авч олон нийтийг төөрөлдүүлсэн мэдээллээр булж эхэлсэн. Үүний үргэлжлэл болгон 2017 онд Монгол Улсын Их Хурал уг асуудалд холбогдох шийдвэрүүдийг гаргаж, уг хэлцлийг хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэн шалгах, төрийн мэдэлд авах чиглэлд ажилласан. Харин 2018 онд нөхцөл байдал улам хурцдаж, Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт онц байдал зарлан, удирдлагын бүтэц, үйл ажиллагаанд шууд оролцсон.
Уг шийдвэр нь Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалаас зөрсөн, хуучин социализмын үеийн “онц дэглэм”-тэй төстэй арга хэмжээ болсон. Энэ үйл явц бол “дайны үеийн нөхцөл байдалтай адилтган, төр хувийн өмчид шууд халдсан” хэрэг мөн. Энэ бол үнэн хэрэгтээ хувийн хэвшлийн эрх, эд хөрөнгийн баталгаа Монгол улсад байхгүй болсныг харуулсан.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал нь зөвхөн нэг үйлдвэрийн хувьцааны маргаан бус, Монгол Улсад төр ба хувийн хэвшлийн харилцаа, өмчийн эрхийн хамгаалалт, хууль дээдлэх зарчим зэрэг суурь асуудлуудыг хөндсөн томоохон кейс болж үлдээд байна. Шинээр бүрдсэн Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд эдийн засагт эерэг дохио болж байгаа учир Эрдэнэтийн 49 хувь дээр хувийн хэвшлийг хохироосон дээрэмдсэн энэ хэрэг зөвөөр шийдэгдэх найдлага төрүүлж байна. Цаашид уг асуудлыг хууль эрх зүйн хүрээнд эцэслэн шийдвэрлэх нь хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн итгэлцэлд чухал нөлөө үзүүлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ