Хүний амьтай дүйцэх хаалт

img

Нийслэл хотын хаа сайгүй бүтээн байгуулалтын ажил өрнөж, зам барилгын ажил өрнөж байна. Бүтээн байгуулалтын ажлын үр дүнд нийслэл хотын өнгө төрхөнд өөрийн хувь нэмрээ оруулсан барилга байгууламжууд нэмэгдэж байгааг үгүйсгэх аргагүй.  Гэвч  барилга байгууламж барих газрыг хаа хамаагүй олгосоноос хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зорчих хэсэг, орон сууцны гэрлийг хааж барьснаас үүдэлтэй сөрөг үр дагавар цөөнгүй гардаг. Хамгийн гол нь чанартай чанаргүй нь үл мэдэгдэх эдгээр барилгууд аюулгүй ажиллагааны дүрмээ стандартын дагуу мөрддөггүй. Барилгын компаниудын аюулгүй ажиллагаанд хяналт тавих ёстой ч төдийлөн сайн хяналт тавьж чаддаггүй гэвэл буруудахгүй биз ээ.

Ямартаа ч, МХЕГ-аас нийтийн эзэмшлийн зам талбай руу түрэн орж, авто машины замтай ойрхон баригдаж байгаа барилгуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн гэнэ. Эдгээр барилгуудын нэг болох Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг “Тэнгис” кинотеатрын дэргэд баригдаж байгаа “Эко”-гийн гэх тодотголтой “MS Building” нэртэй барилга  хамгаалалт хийснийг харж байна.. Өнгөрсөн оны есдүгээр сард 22-хон настай оюутан залуугийн аминд хүрсэн энэ барилга анхнаасаа аюулгүй ажиллагааны дүрмээ дагаж мөрдсөн бол өдгөө хөөрхий залуу аав ээж, анд нөхдийнхөө дунд инээд хөөр бялхаж явах байсан биз ээ. Тиймээс барилгын компаниуд энэхүү хүний амьтай дүйцэх хаалтыг хийж, иргэдийг болон ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах үүргээ битгий умартаасай.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zaas:
deerees yum unaj bolzoshgui orchin gej bichdeg ni yaajaagaan, unaad hun uhvel helsen shde geh gj bgamuu?
2013-08-22
tugsuu:
er ni bol ayulgui baidliig deed zergeer hangasn uedl barilga barih zuvshuurul uguh estoildo ternees huni huch hurungu orsn zuiliig zogsooh ni buruu yadajil ene barilga deer ajillaj bga humuus daraa ni ashigltand orsn ued ni ajillah ajiliin bair ene teriig bod,d uzsench ha haana hariutslagtai bj ajilaa yavuulah ni zuv bhuu ternees ehelj bhad ni buulgaagui bj odoo demi yarih ni iluuts!
2013-08-21
aaaa:
Naad haaltaa sain har daa. Heden tumur deer hundlun mod tavichihsan, yamar ch behelgeegui bna. Naad haaltnii chin modnuud l hunii tolgoi deer unahad berteene shuu de.
2013-08-20
otgoo:
odoo tegeed xun alchixaad daraa ni xaalt xiij baigaa yum uu teriigee gaixuulaad baigaa yum uu laruudaa
2013-08-19
Ууртай хүн:
Чингэлтэй дүүргийн одоо байгаа засаг дарга Ч.Ганболдын балгаар хууль бус барилгаар хүний амь насыг хохироолоодоо.
2013-08-19
gggg:
ene ugn usan orgiluur bolno gej bsan hulhi salga batuul nuraana gej oodorch bsan odoo dashii shog bolovoo hoorhii
2013-08-19
ganaa:
barilgiig nuraagaad tstsegiin mandal usan orgiluur esbel mod tarii
2013-08-19
zochin:
/202.179.20.189/ ip- hayagnaas orson humuus zuv l geed bhiin,(garid, bold ) neg hun neree soliol bicheed baidiin bishuu, chamd gej helehed uur neg barilgiin tumur cham deer yumuu hairtai geriinhnii chin hen negen deer unasan hoino chamaig ingeed bicheed suuj baihiig chin neg harah yumsan...
2013-08-19
Garid:
Barilgiig bariulsanni zuv
2013-08-19
Bold:
Barilgiig urgeljluulsen ni zuv ymar balgas bolgoltoi bish dee. Ayulgui ajillagaagaa anhaaraad ehluulsen ni zuv. Aliin bolgon horigloh yum turiig demjij bn
2013-08-19
ганбаа:
Тэр үедээ ч гэсэн хаалт нь байсан юм шүү дээ. Харамсалтай нь түүнийхэн завсраар уначихсан байсансан. Гэхдээ хаалт хийсэн гээд зөвшөөрөлгүй барилгыг үргэлжлүүлэх зөвшөөрөл өгч хэрхэвч болохгүй шүү.
2013-08-19