Найм хоног автомашиныг тэгш, сондгой дугаараар хязгаарлана

img

  Нийслэлийн Удирдлагын зөвлөл өнөөдөр цаг үеийн асуудлаар яаралтай хуралдаж, замын хөдөлгөөний ачааллыг ямар зохицуулалтаар,  хэрхэн бууруулах талаар  хэлэлцлээ. Нийслэлд зам засварын ажил ид өрнөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Зүүн дөрвөн зам, Офицерүүдийн ордон, Ботаник, Доржийн гудамж, Хан-Уул дүүргийн үйлдвэрийн гудамжны зэрэг 9 зам, 10 орчим уулзварт засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж, хэсэгчлэн хаагаад байна. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаагаас гадна хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан  хотод орж ирэх тээврийн хэрэгслийн тоо эрс өссөн нь хотын зарим замуудад түгжрэл үүсгэх шалтгаан болжээ.   Тиймээс  замын хөдөлгөөний ачааллыг бууруулах түр зохицуулалтыг 8 сарын 24-31-ний өдрийг дуустал 8 өдөр хэрэгжүүлэх саналыг “Авто замын түгжрэлийг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах”  эрх, үүрэг бүхий ажлын хэсгээс оруулжээ. Ажлын хэсэг 8 сарын 24-31-нийг дуустал 07:00-21:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах, хязгаарлалтын хугацаанд троллейбусыг үнэгүй явуулах, энэ хугацаанд  Нарантуул захын хойд хаалга хүртэл шинээр автозам тавьж, нарны зам руу чигээр нь гаргах,  нийтийн тээврийн шинэ зогсоол хийх, захын доторх автомашины зогсоолыг цэгцлэх, Мишээл экспо, Жигжиджавын гудамж, Зүүн дөрвөн зам, Офицерүүдийн ордон, Ботаник, Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамжны зорчих хэсгийн засвар, шинэчлэлтийн ажлуудыг  100 хувь дуусгах шаардлагатай гэж үзсэн байна. Ингэснээр замын хэт төвлөрөл тодорхой хэмжээгээр буурах юм.   Түүнчлэн төвийн 6 дүүргийн 17 цэгт хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг түрээсийн хураамжгүйгээр зохион байгуулахаар боллоо. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд зах худалдааны төвүүдийн автозогсоолыг цэгцлэх, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг ачих, журамлах, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн  хаяг тодорхойгүй  бол улсын дугаарыг нь хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзсэн байна.  Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг дэмжсэн бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах  түр зохицуулалтын арга хэмжээ авах тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар боллоо. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оюука:
Бид нар ардчилсан биш коммунист нийгэмд амьдраад байгаа юм байна дөө
2013-08-22
erx choloo:
dugaariin xyazgaarlaltaa bolie ardchilsan nam luivarchdiin nam yagaad gevel ongorson jil bas l zamiin tugjrel buuruulj zamaa xurdan zasaad avaya 1 sar gj bsan daraa ni yasan be sanal asuulga gj yum zoxiogood ternii asuult ni 1-r egneegeer niitiin teever yavax ni zov u gj luivriin asuult yavuulj 70 garui xuvi demjsen gd xuch turen shiidsen daraa ni songuuliin show bolgoj buruu taldaa joloonii xurd yarij tenegtsen biz de ARDCHILSAN oron yum bol XUNII ERX ZORCHSON zaxiramjaa tsutslax xeregtei shu SHOWchin eronxiilogch xotiin darga 2 o
2013-08-20
jolooch:
Бүх жолооч нар зөвхөн гэрэл дохиогоороо зорчих хэрэгтэй.Цагдаа нар зохицуулж байгаа нь гэж та нарыг гэрэл дохио зөрчүүлж торгуульд унагаж байна шүү.
2013-08-20
jolooch:
buruu shiidwer buhel buten 8 udur baih daa yahaw dee ydaj 2 udur baisan bol yahaw hamag ajilaa aldhan dee
2013-08-19
Нямка:
Бат үүлийг ямар учраас харааж байгаа юм бэ энэ хүнээс өөр ямар хотын дарга энэ УБ ын төлөө ажил хийж байсан юм бэ МАН тэнэг малууд л бичиж байгаа биз Үүл дарга түм наслах болтугай тэр бичсэн амьтан нэг наслах болтугай
2013-08-19
teneguudeee:
ta nar yum hiij bgaa humuusee yah gj ingej bdagiin.AN namiinhan harin ch ih yum hiij bgaa shuu demjih heregtei dandaa l muulj bh yum
2013-08-19
munkhbat:
negdie dajgui snaa bna bi law demjij bna a
2013-08-19
It's Me:
darga na yahvede hed heden mashintai, deer n albany unaagaa udur udruur n solid l unana, engiin ard bid l hohirsoor bna ene teneg zohitsuulaltaas chn bolj...bat uul darga aa
2013-08-19
......:
ЗАМЫН ходолгооний мэдлэггуй дарга нар энэ замуудыг дуусахаар ЗАМЫН ачаалал ТЭДЭН ХУВЬ буруна гэж балайраач.
2013-08-19
40.000т:
Хамгийн түрүүнд дөхөөнийхнийг хотоос хөөж гаргаяаа хотын даргаа.
2013-08-19
demjij bna daa:
гацаанд зогсох дуртай гарууд вэ өөрчлөлтөөс өрсөж өөрчлөгдөж шинчлэлээс чирэгдэж чадахгүй бол хойш нь бүү чангаагаач
2013-08-19
Jolooch:
Bat Uul hurdan uhej dald oroosoi
2013-08-19
Boldoo:
Bi bas ali ch namiig demjiddeggui. Gehdee uunees oor arga baihgui. Tor iim l ajil hiih yostoi. Bat-Uul mash ih ajil hiij bgaag huviasaa uneheer demjij bna. Ug ni adgalj 2004 onoos ehelsen bol odiid arai l oor baih bsan. Ulaanbaatar hotiig huchtei hun udirdah yostoi gedgiig odool meder ch bna
2013-08-19
demjij bn:
Bugd gatsaad zogsoj baisand orvol, udur unjuud gatsahgui yawahad bolj l bn, zuv zuv
2013-08-19
Fuck:
Yostoi zalhaj bna yadaj baihad Gerel dohio n gaj mon ch ih zuderch bna shuu
2013-08-19
Taivan:
yavahiin araggui gatsaj bsanaas ingej zohitsood yavj bsan n deer shuu de. ugaasaa zam chin yavahiin araggui boldog shde. 8 han udur shu de ard irged mine!
2013-08-19
vvvvvvvv:
Yum bolgoniig huch hereglej shiidej bh ni. AN daraagiin songuuliar urtes ch ugui archuulah yumaa hiij bna. Bi nam bus , AN-iig demjdeg bsan . Gesen yalgaa bhgui l malantsaruud bn daa.
2013-08-19
Unshigch:
Äýìæèõã¿é áàéíà.Ýíý çàñàã á¿õ þìûã õ¿÷ýýð ìóéõàðëàæ áàéíà.
2013-08-19
Naraa:
Bi namin gishuun bus. AN mash ih yum hiij bna. Bugd l harj bna. Hezee iim bailaa. 9r sard hicheel ehelhed zamin zasvar hiigddeg baisniig sanaj bna. Hen uls oron ard tumnii tuluu ih yum hiij bna tiim humuusee demjiye. Batuul dargad ulam ih amjilt husye. Niislel hot maani uneheer goyo bolj bna. Gnats neg sanal helhed gudamjni gereltuuleg deer anhaarlaa handuulj uguuch.
2013-08-19
demjij bna
2013-08-19
unshigch:
Baigaa baidaldaa tohiruulj shiidver gargana sh de. Zuv shiidver gej demjij baina. Umnu ni iim zohitsuulalt hiij l baisan, zugeer um baina le, yag yavah udruu gyals ajlaa amjuulchihaad, busad udur ni busaddaa bolomj olgoh ni zuv
2013-08-19
12145:
Zuv shuidver. Ayamar ch todorhoigui bugdeeree gatsaad baij baisand orvol ajlaa hurdan buteegeed zarim neg ni amraad baij baisan deer. Busaar ayvaad boldog l baisan sh tee
2013-08-19
novsh gej:
ArD tumen hohirch bna. Zov shiidver ch geh shig 2 mashintai chamd bol tiim l bh. Novsh n AH nam bas bat uul
2013-08-19
kkkkkkkkk:
harin ch zow shidver busu.
2013-08-19
мөөжиг:
Ёстой үүнээс өөр юм мэддэгүйл юм бх даа
2013-08-19
хэ хэ:
юч гэхэв дээ,дөргө нар өөрсдөө алхаад хүүхдээ чиоээд дэлгүүр хэсээсээ дээ,
2013-08-19
Мөндөө:
Энэнээс өөр юм сэтгэж чаддаггүй юм байх даа! Жинхэнэ малнууд юм даа!
2013-08-19