
Баян-Өлгий аймгийн Сагсай, Алтай сумын хар нуурын зусланд малын халдварт шүлхий өвчин дэгдсэнээс үүдэж Хар нуурын орчимд зусч байсан 52 өрхийн 1308 толгой малыг устгалд оруулжээ. Хэрэв дахин халдвар авсан тохиолдол илрэхгүй бол удахгүй таван суманд тогтоосон хорио цээрийг цуцалж магадгүй байгааг мал эмнэлгийнхэн мэдэгдлээ.
Түүнчлэн, тус нутгийн малчид, тариаланчид шүлхий өвчний хорио цээрээс болоод хадлан тэжээлийн бэлтгэлд гараагүй байгаа гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ