Цэргийнхнийг зээлээс чөлөөллөө

img

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад армийн нөөцөөс цэргийн албанд татагдаад буй хүмүүсийг өр зээлийн торгууль, алдангиас чөлөөлөх зарлиг гаргасан тухай ВВС агентлаг дамжууллаа. Ингэснээр цэргийн албанд татагдсан хүмүүс албаа хааж дуусах хүртэл зээлээ төлөхгүй байх юм. Мөн тэдний зээлд торгууль, алданги тооцохыг бас хоригложээ. Харин тэд албаа хааж дуусаад зээлээ үргэлжлүүлэн төлөхөөр шийдвэрлэсэн юм байна.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр цэрэгт шинээр татагдсан хүмүүс баазаасаа зөвхөн байлдааны даалгавар биелүүлэхийн тулд хилийн цаана гардаг бөгөөд оргох зугтах явдал гаргуулахгүйн тулд удирдлагууд нь тэднийг нарийн чанд хянадаг гэнэ. Олон улсын стратеги судлалын хүрээлэнгийн тооцоолсноор Сирийн армийн байлдах чадвартай бие бүрэлдэхүүний тоо сүүлийн хоёр жилд хоёр дахин буурч 200 мянга болсон байна. Цэргийн алба хаагчид дайсныхаа талд ордог, амиа хорлох, оргон зугтдаг нь гол шалтгаан гэжээ. Үүний улмаас 2012 онд Сирид цэргийн насны эрэгтэйчүүдийг хилийн чандад гарахыг хориглосон шийдвэр гарч байжээ.

Сүүлийн үед Засгийн газрын цэргүүд хойд нутагт байрлах долоон мужийг босгогчдоос чөлөөлсөн байна. Харин Сирийн зүүн нутгийн ихэнх хэсгийг курд үндэстний зэвсэгт бүлгүүд хяналтдаа оруулсан хэвээр байгаа аж.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hjkl:
zohon huunees
2013-08-19