Их буу, танкны сум олджээ
Өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс тэсрэх бөмбөг олдож, аюулгүй болгосон талаар ЦЕГ-аас мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдөр Баянзүрх дүүрэг наймдугаар хороо 68 дугаар сургуулийн баруун талд далангийн дэргэдээс их бууны болон миномёт, танкны сум олдсон байна. Мэргэжлийн байгууллагынхан сумнуудыг аюулгүй болгож, устгалд оруулжээ.
Ямар учраас тус далангийн дэргэд байлдааны зориулалттай сумнууд байсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ