Дуучин Э.Номин яамны мэргэжилтэн болжээ
“Хайрын охин”, “Бодол”, “Хайр минь юмуу” зэрэг дуугаараа олны танил болж, уран бүтээлийнхээ нэрээр “Хайрын охин” хэмээн нэрлэгдэж байсан дуучин бол Э.Номин. Тэрбээр өдгөө Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт бүртгэлийн газарт мэргэжилтнээр ажиллах болжээ.
Тэрбээр нэрт дипломатч В.Энхболдын эрх танхи охин юм. Ээжтэйгээ усны дусал мэт адилхан энэ охин “Би бол урлагийн хүн биш дуу дуулах нь миний хобби” хэмээн ярьдаг. Дипломатч аавын охин гэсэндээ дуу хөгжмөөс илүү боловсрол мэдлэгийг нэгд тавьдаг тэрээр аав В.Энхболдыгоо Энэтхэгт элчин сайдаар суух хугацаанд тус улсад европ хэл, соёл судлалын боловсрол эзэмшсэн гэдэг.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ