Их хурлын гишүүн нулимс асгаруулагч цацжээ

img

Өчигдөр Солонгосын Их хурлаар Хан Ми FTA холбооны ээлжит гэрээг батлах хуралдаан болжээ. Энэ өдөр уг хуралдаанд Минжү намынхан ихэнхдээ оролцоогүй ба Ханнара нам болон бусад бусад  нийт 295  гишүүн оролцож  170 нь зөвшөөрч, 7 эсэргүүцсэнээр Хан Ми FTA холбооны гэрээг 4 жилийн дараа, МБ ерөнхийлөгчийн Засгийн газар болон Ханнара намын гишүүдийн дэмжлэгтэйгээр шинэчлэн баталж байгаа юм. Гэвч энэхүү гэрээг батлахыг эсэргүүцсэн Минжү болон бусад намын гишүүд хуралдааны үеэр эсэргүүцлээ үзүүлэн суудлаасаа босч, Их Хурлын даргын  дэргэд цугларч байсан ба түүнийг  санал хураалтаар гэрээг баталсан тухай мэдэгдсэн даруй Чинбужонгданг намын гишүүн Канг Сон Дунг,  лаазтай  нунтаг нулимс асгаруулагчийг гэнэт задлан  түүний нүүр рүү  цацсан байна. Тэрээр Улсын Их хурлаар Хан Ми FTA холбооны гэрээг  баталсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхээр урьдчилан нулимс асгаруулагч бэлдэж ирсэн ба хамгаалагч нар түүнийг танхимаас хүчээр гаргасны дараа Минжү намынхны эсэргүүцэл улам ихэссэн байна. Тус нам энэхүү гэрээг Их Хурлаар баталсан явдлыг  буруушаан түүнийг цуцлах талаар бүх төрлийн арга хэмжээг авахаар мэдэгдээд байгаа бол Ханнара намын дарга  Хунг Жүнг Пю  "Бид энэхүү гэрээг батлахгүй удах тутам жилд 13 тэрбум орчим долларын алдагдлыг хүлээх бөгөөд улс орны өмнө  ийм их хэмжээний алдагдал бий болохыг тооцолгүй эсэргүүцэж байгаа Минжү болон бусад намынхны  дээрх үйлдлүүд үнэхээр бүдүүлэг"  хэмээн мэдэгдээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen shudarga haana bna:
Manaihan darhan gazar boloh zaisangaa nudendeer huuli zurchij barilgajuulchihsan!!! Eniigee tsehtselj chadaagui baij yun oyu tolgoig tsegtsleh mantai. Shudarga bish yavdal nudendeer il tsagaandaa garchihsan bna. Unen ug ni ualah yostoi yumsan.
2013-04-27
manai gishuud jiriin irgeneesee iluu aimhai shte say abilgatai temtseh gazriin darga nariin asuudal ih hurlaar orohod komand absan yum shig l goliigood asuult ch asuuj chadahgui bultegneed baisan oor huraldaan deer neg l ih shudarga eh oronch tsarai gargaad l ug helee biluudeed baidag onigoo
2011-11-23
ӨРСӨЛДӨӨН ДУНДААС ХӨГЖИЛ ҮҮСДЭГ ГЭЖ ЭНЭ ДЭЭ. МАНАЙХАН ИНГЭЖ ӨӨРИЙНХӨӨ ҮЗЭЛ БОДОЛДОО ТУУШТАЙ ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ ЭЭ. ҮГЭЭР СУУЖ БАЙГААД ХЭДЭН ТӨГРӨГ ЦОХИХ ГЭСЭН ХЭДЭН МУУСАЙН ГУЙЛГАЧИНГУУД Л БАЙНА.
2011-11-23
Манай УИХ гишүүн ийм үйлдэл хийж чадах боловуу.Ардчилал хөгжлөөл гэдэг гэтэл Оюутолгой,5-н толгойн гэрээг яажч чадахгүй ЗГ-аараа батлуулж ард түмнээ хохироож байхад бодохл асуудал.ЗГ-ын одоо огцруулаа гэхэд ямар хэрэг байхгүй.хоёрын хооронд цаг хугацаа,ажил алдах болно.Тэр гэрээг хүчингүй болгож чадахгүй байгаа улсууд чин яахч юм билээ.12 оны сонгуульд бэлтгээд эрхэм гишүүдийн шээс н гоожих гээд зав зай муутайхан явж байгаа байхдаа
2011-11-23