АНУ-ын төлөөлөгч айлчлалаа эхлүүллээ

img

Хойд Солонгосын хүний эрхийн асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Роберт Кинг өнөөдрөөс эхлэн Хятадад айлчилж, хүний эрх, хүмүүнлэгийн асуудлаар зөвшилцөнө гэж АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдлээ.

Энэ сарын 19-21-ний өдрүүдэд Роберт Кинг Хятадад айлчилж, НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан газар болон Дэлхийн хүнсний байгууллагын албан тушаалтан нартай уулзаж, хүний эрх ба хүмүүнлэгийн асуудлаар зөвшилцөнө. Дараа нь Өмнөд Солонгост энэ сарын 22-27-ны өдрүүдэд айлчлах юм. Таван хоногийн айлчлалын хугацаанд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч болон Гадаад хэргийн яам, Нэгдлийн яамны удирдах хүмүүстэй уулзахаар болжээ. 28-ны өдөр Японд айлчилж, Гадаад хэргийн яамны дээд албаны хүмүүстэй уулзах аж.

Уулзалтаар Хойд Солонгосын хүний эрх, хүнсний асуудлаар зөвшилцөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Энэхүү айлчлалаа өндөрлөсний дараа ирэх сарын 24-нд Ливийн дүрвэгсэдтэй уулзаж, тусламж үзүүлэхээр болсон байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ