Бруно Марс: Сайхан хүүхэн харахаараа бүх хувцсаа тайлаад дуулдаг
Петр Жин Хернандес буюу “Бруно Марс” 1985 оны аравдугаар сарын 8-нд Хавайн арлын Хонолулу хотод төржээ. Тэрбээр 54 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд зургаан номинацид нэр дэвшиж, “Шилдэг поп үзүүлбэр” номинацид ялалт байгуулсан өсч яваа шилдэг дуучдын нэг. Түүний “Rolling Stone” сэтгүүлд хэдхэн хоногийн өмнө өгсөн ярилцлагаас сонирхуулж байна.
.
-Хавай арлын хүү хэрхэн дуучин болчихвоо?
-Миний аав хөгжимчин “латин” бөмбөрчин, харин ээж минь дуучин. Тиймээс би хөгжим эгшиглэсэн гэрт өссөн хүн дээ. Манай аав 1950-аад оны рок н ролл хөгжмийн “Little Richard music” шоунд оролцож, хөгжим тоглодог байсан нэгэн. Хамгийн сонирхолтой нь ээж маань тайзны арын дуучин байсан бол, түүний дүү нь Элвис Преслиг дуурайж тайзан дээр гардаг байсан гэсэн. Сүүлд аав, ээж хоёр маань нэг тайзан дээр хамтдаа гардаг байснаа мэдсэн. Би хоёр настай байхдаа тогшуур бүжгийн ангид явдаг байсан. Гэртээ очоод бөмбөртэй адил аялгуу гаргаад дуулдаг байсан гэсэн. Хавай арлын бүх ус, мөрөн миний дууг сонсдог байсан. Би үргэлж усанд уйгагүй залбирч, мөрөөдлөө биелүүлсэн нэгэн.
.
-Хөгжмийн онгодыг тань юу хөглөж байна вэ?
-Ерөнхийдөө бүх хүн. Би сонгодог хөгжимд дэндүү дуртай. Продюсер хүний хувьд надаас олон удаа ийм асуулт тавьж байсан. Нэг сайхан өдөр Coldplay хамтлагтай хамтарч ажиллана гэж найдаж байгаа. Би хүн хөгжмийн бүх л төрөл жанрыг сонсч, мэдрэх нь чухал гэж ойлгодог. Тэгж л байж хөгжих учиртай. Урлагийн хүний гол зарчим бол, хуулбарлаж болно, тэгэхдээ тэрнээсээ илүү гарах хэрэгтэй гэсэн бичигдээгүй хуулийг дагадаг хүмүүс.
.
-Та бага насаа Хавайн аралд өнгөрөөсөн. Миний мэдэхээр яг ч хавай цустай биш байхаа?
-Тийм ээ. Ээж минь Филипин үндэстэн, аав минь Пуэрто Рикого гэдэг жижигхэн арлаас гаралтай. Би тэгэхээр эрлийз хүн. Миний хүүхэд хурлийз болж төрнө гэсэн үг. Нэг настай байхдаа Хавай аралд суурьших болсон. 17 нас хүртлээ Хавайд сурч, амьдарч, хөгжилдөж байсан.
.
-Цагаан хоолтон гэсэн үнэн үү?
-Би цагаан хоол идэж үзсэн. Даанч цагаан хоол надад зохихгүй юм байна лээ. Одоо бол байнга тахианы махан “адобо” иддэг. Эмээ минь “Испани будаа” гэж ёстой салахын аргагүй амттай хоол хийж өгсөөр байгаад цагаан хоолноос татгалзсан. Хүмүүс цагаан хоол идэхээр сайн гээд л байдаг. Даанч худлаа гэдгийг биеэрээ амталсан нэгэн хэлж байна. Тиймээс энэ ярилцлагыг уншиж байгаа хүмүүс зүгээр л махаа ид.
.

-Саяхан Lil Wayne-ний “Drake” хэмээх хоёр цомог худалдаж авсан. Яг одоо сонсч байна. Дажгүй шүү. Сүүлийн үед “Beach Boys”-ийн дуунуудыг нэлээд сонсох болсон.
.
-18 насныхаа талаар яриач. Одоо энэ насныхан толгой нь жоохон буруу зүйл рүү ажиллаад байдаг болчихож?
-Миний амьдралын ихэнх нь шоу ертөнцтэй холбоотой байсан. Яг 18-тайдаа Мотаун студитэй гэрээ хийж байлаа. Тэр үед би урьд нь хэзээ ч хоолойгоо бичүүлж байгаагүй балчир нэгэн байснаас гадна огт дууны үг болон ая зохиож үзээгүй байсан. Гэвч тэр бүхнийг зохицуулж чадсандаа үнэхээр баярладаг. 18 настайдаа ихэнх хүмүүс хувь тавилангаа зохиочихсон байдаг. Би өнгөрсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнийг зурагтаар үзэж байлаа. Ерөнхийлөгч Барак Обама хэлэхдээ “Би 18 нас хүрэхдээ ганц л зүйлийн төлөө их хөдөлмөрлөсөн. Хамгийн анхны хар арьст АНУ-ын удирдагч болно гэж мөрөөдлөө энэ насан дээрээ бичсэн. Тиймээс 18 нас бол миний мөрөөдлийг нээгч түлхүүр байсан” гэдгийг сонссон. Тиймээс хамгийн чухал насаа хайрлах хэрэгтэй. 1, 18 нас бол чамайг хэн байхыг чинь зүглүүлдэг нас гэдгийг ухаарах хэрэгтэй. Харин 18 нас хүрэхээр хамгийн эхэлж хийдэг зүйл бол хэнээс ч хараат бусаар архи уудаг. Тийм л утга учиртай нас.
.
-Хавайн уран бүтээлч яагаад Холливудыг сонгох болов оо?
-Уран бүтээлч хүний хувьд би Хавайд олон зүйл хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн Хавайн хөгжмийн ертөнц багадсан гэх үү дээ. Тэгээд ч миний тэнд хийдэг байсан зүйлс маань жуулчдыг зугаацуулах байсан. Надад тэр бүхэн огт таалагдаагүй. Тиймээс өөрийгөө сорихоор бусад уран бүтээлчдийн адил Холливуд руу очихоор шийдсэн.
.
-Таны Лос Анжелест ирээд анх төрсөн сэтгэгдэл?
-Анх автобусаар Лос Анжелест ирж байлаа. Тэгээд автобуснаас буутал өөдөөс нэгэн гуйлгачин задгай мөнгө гуйсан. Тэгэхээр ямар сэтгэгдэл төрснийг асуултгүй биз дээ. Гэхдээ би энэ хотод хайртай. Энд л би анхныхаа машиныг, анхныхаа байшинг худалдаж авч байсан шүү дээ.
.
-Таны анхны машин ямар маркийнх байсан юм бэ?
-“Volkswagen Jetta” байсан юм. Хаалганых нь цоож ажиллагаагүй, радио байхгүй бас агааржуулагчгүй хөөрхийлэлтэй эд байсан даа.
-Сайхан хүүхэн харахаараа яадаг вэ?
-Бүх хувцсаа тайлаад дуулдаг. /Инээв/.
:
-Бүтээсэн дуунуудаас дараа нь сонсоход ичмээр бүтээл байдаг уу?
-Одоогоос таван жилийн өмнө. Би Фил хэмээх найзтайгаа хамт студид бага хэмжээний архи уусан юм. Тэгээд халамцуу найз нар шөнөжин хөгжим нүдэж орилолдоод “Унтлагын өрөөний дээрэмчин” гэдэг дуу зохиов оо. Тухайн үедээ түүн шиг сайхан дуу байхгүй гээд л бие биенээ баахан хөөргөж, доргиогоод орхив. Маргааш өглөө нь сэрээд дуугаа сонстол ичсэндээ золтой л дэлбэрчихээгүй шүү. Дууны үг нь ч, ая нь ч “согтуу” байснаас гадна бид хоёр ч “согтуу” дуулсан байсан. Одоо ч гэсэн тэр дуу надад бий.
.
-Энэ дуу чинь арай “Lazy song” юм биш биз?
-Жоохон аялгууг нь эвдээд өөр дуу болгосон юм. Энгийн хэрнээ хүмүүсийн сэтгэлд их хүрсэн санагдсан. Гэрийнхээ унталгын өрөөнд, бүжиглэдэг зургаан найзаа дуудаад л клип хийсэн. Дандаа студиэр дуугаа клипжүүлнэ гэдэг чинь их зардал гардаг. Байнга мөнгөний асуудалтай тулгарна.
.
-Лас Вегаст байнга очиж үйлчлүүлдэг гэсэн. Энэ үнэн үү?
-Тийм шүү. Би ер нь ажлаар Лас Вегас явдаг. Мэдээж надад Лас Вегаст өнгөрөөсөн “галзуу” дурсамж бий. Гэхдээ энэ бүхнийг нууц хэвээр нь үлдээсэн нь дээр байх. Хоёулаа ярилцлагаа энэ хүрээд өндөрлье. Хаалганы цаана Рианна ирчихсэн байна. Түүнийг удаан хүлээлгэх хэрэггүй байхаа. Тэр их ууртай, цохиод авчихаж магад.
.
-Тэгэлгүй яахав. Та хоёр шинэ дуун дээр ажиллаж байгаа юм уу?
-Тиймээ.
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ