
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-наас ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл Бразилийн Рио-де-Жанейро хотод болно. Уг тэмцээнд оролцох баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.
Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй төрөлд тус тус есөн тамирчин оролцох бөгөөд багийн дасгалжуулагчаар О.Балжинням, Н.Түвшинбаяр, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нар ажилласан байна.
Монголын жүдо бөхийн холбооны тухайд эрэгтэйчүүдийн барилдаанд хөнгөн жиндээ гол анхаарлаа хандуулж, 60, 66 болон 73 кг-ын жинд тус тус хоёр тамирчнаа сойхоор шийдвэрлэсэн байна.
Харин 81, 90 болон -100 кг-д тус тус нэг тамирчин дэлхийн аваргын татамид хүч сорих бөгөөд +100 кг-д өрсөлдөх Б.Сугаржаргал хувийн барилдаанд бус багийн барилдаанд зодоглох гэнэ.



Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ