Солонгосчууд өнгөрсөн жил хамгийн их хүүхэд "экспортложээ"
Солонгос улс 2010.10.01~2011.10.01 хүртэлх нэг жилийн хугацаанд нийт 1013 хүүхдийг гадаадын улсад үрчлүүлсэн тоогоороо дэлхийд нэгдүгээрт орлоо. Эдгээр Солонгос хүүхдүүдийн 734 хүүхэд Америкт, Америкаар дамжигдан 3-дагч оронд 2 хүүхэд нь өргөгдсөн бол бусад нь Европийн холбооны улсуудад үрчлэгдсэн ажээ.
Америкт өнгөрсөн жил олон орны нийт 9320 хүүхэд үрчлэгдэн очсон боловч үүний 7232 хүүхэд нь дахин тэндээсээ 3-дагч орон рүү өргөгдөн явдаг гэнэ. Харин Америкт хүүхэд өргүүлсэн тоогоороо Филиппин (216 ), Уганда (196 ), Энэтхэг (168 ) улсууд тэргүүлээд байна.
Солонгос улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд 13-т орж байгаа боловч эх орондоо төрүүлсэн хүүхдээ гадаадын улсад "экспорлодог" тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа нь үнэхээр ичгэвтэр явдал гэнэ. Тус улсад хүүхдийг 5 сар хүртэл нь гадаадын улсад өргүүлэхийг хориглосон хууль өнгөрсөн 2007 онд батлагдан үйлчилж байгаа боловч өнөөдрийг хүртэл жилд дунджаар 1000 хүүхэд гадаадад үрчлэгддэг байдал огт буурахгүй байгаа ба ирэх оноос эхлэн уг хуулийг чангатгах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ