Оросууд яагаад Монголд “эзлэн түрэмгийлэгч” болсон тухай

Дарья Михайловна Асламова 1969 оны есдүгээр сарын 8-нд Хабаровскт төрсөн. “Комсомольская правда” сонины сурвалжлагч. Цэргийн анхны эмэгтэй сэтгүүлч. Абхаз, Карабах, Камбож, Чечень, Тажикистан зэрэг улсад очиж халуун цэгээс сурвалжлага хийж байсан. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль төгссөн. Томилолтоор явж байхдаа олзлогдож байв. 2003 онд Саддам Хусейнээс ярилцлага авсан цорын ганц сэтгүүлч.
Египетэд 2011 оны эхээр томилолтоор очиж дөрвөн ч удаа баривчлагдаж байсан. 2012 оны зун Туркт очиж Сирийн хилээр нэвтрэн ерөнхийлөгч Башар Асадаас ярилцлага авч байв. Тэрбээр ээлжит томилолтоо Монголд авчээ.
1
Орос Монголын харилцаа Путиныг засгийн эрхэнд гарснаас хойш эргэн сэргэсэн юм. Төрийн айлчлал, төлөөлөгчид солилцоо, худалдаа эргэлт сайжирсан. 2003 онд ОХУ Монголын 11,4 тэрбум ам.долларыг өрийг тэглэсэн. Оросын татвар төлөгчдийн мөнгөөр, хариуд нь юу ч нэхэлгүй. (Сонссоноор Оросын ГХЯ өрийг цайруулахдаа Монголын ашигт малтмалыг хамтран эзэмшихийг санал болгож. Улаанбаатарт ерөнхий сайд Касьянов ирж гэрээнд гарын үсэг зурсан )
6 Үлгэрийн юм шиг дэвшил харагдаж байв. Үнэндээ оросууд монголчуудад харийн хүмүүс биш. ЗХУ өнгөрсөн зуунд монголчуудыг хятад, япончуудаас аварч хамгаалсан шүү дээ. Эхэндээ Таван толгой, Оюутолгойд хамтран ажиллах талаар амласан ч дараа нь хэвлэлүүдээр нь Оросын олигархууд Монголын ашигт малтмалыг “идэх” гэж байна гэсэн нийтлэлүүд гарч Оюутолгой канад, англи, австралиудад шилжсэн гэж Монгол ажиглагч "Д" гэж Оросын бизнесмэн ярилаа. Англи-Австралийн компани “Рио Тинто” Оюутолгойд долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан ч засгийн газар нь хяналтын хувийг нь авах гэж хүсч байна. Яагаад гэвэл энэ бол стратегийн орд газар.
6 Цаашлаад 2006 онд Оросын “Полиметалл” манай Туватай хил залгаа Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглахаар хэлэлцэн тохирчээ. Энэ бол хоёр талд ашигтай хэлэлцээ байсан. Ерөнхийлөгч Путин, элчин сайд нарын дэргэд Москвад гарын үсэг зурсан ч парламент нь бүгдийг үгүйсгэсэн юм. Ямар ч тохиолдолд Монголд 51 хувь нь үлдэх байсан тул “Полиметалл” татгалзсан байна. Монголчууд ийм политиктэй улс, гадаадынхан бүгдийг хийж, байгуулж өгөх ёстой.
6 Хамгийн эмгэнэлтэй нь төмөр зам. Энэ улс Зөвлөлтийн хуучин төмөр замтай. Улаан-Үдээс Улаанбаатар хүртэл явдаг, яаралтай шинэчлэл хийх шаардлагатай. Цагт дунджаар 37 км/цаг хурдтай. Энэ замыг Хятад хүртэл тавих хэрэгтэй. Энэ цагт тээврийн жинхэнэ коридор бий болох юм. Одоо Хятадаас Европ хүртэл төмөр замаар ачаа тээвэрлэхэд гурван сар, харин дээрх зам тавибал 23 хоног болж богиносно. Үлгэр. Бүх юм сайхан байгаа биз дээ. Гэрээнд ерөнхий сайд Дмитрий Медведев, Монголын ерөнхий сайд Санжийн Баяр нар гарын үсэг зурсан. ОХУ бол Монголын стратегийн түнш, төмөр зам шинэчлэх төсөлд, бас л нулимсан. Бидний араар Өмнөд Солонгостой гэрээ хийж төсөл нь унасан. Хэвлэлүүд мөн л оросууд төмөр замын салбарыг түрэмгийлэн эзлэх гэж байна гээд эхэлсэн...хэдийгээр хуучин замыг нь бид барьж өгсөн.
6 Гэвч бидэнд монголчуудад томоохон таагүй “бэлэг” бас байна. Аажмаар үүн рүү ч ойртож байна. Хэрвээ Орос Хятадад хүрэх хий-нефтийн хоолойгоо Монголыг тойруулан тавибал тэдэнд суугаад уйлах л үлдэж байгаа юм. Хэн нэгэнд нь тэдний нүүрс хэрэгтэй байж болох л юм. Мэдээж хэрэг хятадууд экологийн цэвэр түлш байгалийн хийг илүүд үзнэ. Монгол мөрөөдөл-Монголоор дамжуулан Оросоос Хятад хүртэл авто зам, төмөр зам, хийн хоолой, цахилгаан шугам тавьж өөрсдөө юу ч хийлгүй транзит мөнгө авч баяжих.
6 Азийн шинэ бар гэх Монголын тухай үлгэр бол зүгээр л үлгэр, домог. Энэ зах зээл хаана байна. Тэдэнд зөвхөн мал байгаа. Махны үнэ нь хагас жилд гурав дахин нэмэгдсэн гээд байгаа. Ашигт малтмал. Бүх аж үйлдвэрийг ЗХУ-ын үед барьж байгуулсан. Үлдэгдлийг нь одоо ч ашигласаар байгаа.
6 Монголчууд ер нь дуулж, бүжиглэх дуртай улс. Нүүдлийн амьдрал нь тэнгэрийн оддыг хязгааргүй харах боломжтой гээд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Ийм үндэстэн манай улсын зарчмаар бар улс болох боломжгүй. Монголчуудад азиудын босч ирсэн күнзийн үнэт зүйлс байхгүй. Сахилга бат, хамтын нөхөрлөл, олон нийтийн эрх ашиг гэх зүйл байхгүй. Тэд бол амиа бодсон улс. Байгаа байдлаас нь харвал тэд хоёр дахь Украин. Тэдэнд бидний хэрэг гарвал найз нөхөд гэдгээ санадаг.
6 Оросын эсрэг мэдээллийн дайн хаа сайгүй байгааг би улстөрч, УИХ-ын гишүүн Н.Батцэрэгтэй ярилцахдаа сайн ойлгосон. Н.Батцэрэг Монголын аймаар өндөр ядуурлын тоог (30%) хэлэхдээ миний төрж өссөн Хабаровскт хүн амынх нь 50 хувь ядуу гэсэн факт тайвшруулдаг гэсэн юм. Би нүдээ том болгож “Та наргиад байгаа юм уу. Сибирь бол хамгийн баян бүс нутаг. Хабаровск Оросын хамгийн өндөр өртөгтэй хот” гэхэд тэр “Хабаровскт ядуурал хэдэн хувьтай вэ” гэлээ “Та Улаанбаатар дахь ус, халаалтгүй дүүргийн хүмүүсийн амьдралтай харьцуулж асууж байгаа бол манайд ийм дүүрэг огтоос байхгүй. Оросын ард түмний амьдралын түвшингийн талаар төөрөгдөлтэй явдаг юм байна” гэсэн юм. 6
Талархаж мэдэхгүй тухай 5 Оросын эсрэг олон сөрөг зүйл бий болсон гэж үндэсний үзэлтэй Очирбат хэлсэн юм. Бид Орос, Хятадын дунд хавчуулагдсан улс. Бараг л хүйтэн дайны ирмэг дээр байна. Бид манайд Оросын цэргийн эзлэн түрэмгийлэгчид байсныг хэзээ ч мартахгүй гэж хэлж байв. -Юун эзлэн түрэмгийлэгчид?! ?!. Хэрвээ оросууд байгаагүй бол энэ дэлхий дээр та нар байхгүй байх байсан. Монголоос хятадуудыг хэн гаргасан юм. Халхын голд хэн байлдсан юм. Дэлхийн хоёрдугаар дайн дуустал хэн Монголыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсөн юм.
6
Хэн танай 60 мянган оюутныг үнэ төлбөргүй сургаж дээд боловсрол олгосон юм? -Хятадуудтай бид яаж ийгээд учраа олох байсан. Хэрвээ бидэнд 5000 винтов өгсөн бол Цагаан хэрэм хүрэх байсан. Япончууд гэвэл та нар зүгээр л бидний харилцааг муутгасан -Харилцаа муутгасан гэнээ?! Би арай чүү биеэ барьж. Би чамд сануулаад өгье. Японы империалистууд Нанжинд хятадын цэргийн олзлогсдын элгийг идэж байсан. Чи монголчуудыг элгийг идэхгүй гэж байсан гэж бодож байна уу. Та нартай мөр зэрэгцэн байлдаж байсан зөвлөлтийн дайчдыг сана. Танай мөхөж байсан үндэстэнг аврах гэж амиа хайрлаагүй.
6 Хүн амын чинь гуравны нэг нь заг хүйтэн, тал нь сүрьеэ өвчтэй. Тэр байтугай танайд тахал гарч байсан. Та нарыг, монголчуудыг бид нөгөө ертөнцөөс татаж гаргаж ирсэн. Та нарын талархлын хариу энэ үү. Тэгэхлээр бид оросууд эзлэн түрэмгийлэгчид юм биз дээ.
6 - Тийм, та нар бидэнд тусалсан. Тэгээд юу гэж?! Улстөрд “талархах” гэж байдаггүй юм. Улстөр чи-надад, би-чамд л гэж байдаг юм. Бид олон улстай тоглож байгаа. Одоо монголчууд оросуудад дургүй болсон. Яагаад гэвэл үнийн өсөлт та нараас болж байна. Танай түлшийг импортолж байгаатай бүгд холбоотой. 6 - Нефтийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлээс хамааралтай. Аль эсвэл бид та бүхэнд үнэгүй нийлүүлэх ёстой юм уу. Дараа нь нүүр рүүгээ нулимуулахын тулд? - Бид тэгш эрхтэй байхыг хүсч байна! - Би яагаад ч юм, монголчууд Хятад, АНУ-тай тэгш эрхтэй байх талаар сонсоогүй юм байна. За юу. Яагаад гэвэл та нарыг зүгээр л нунтаг шиг арчина. Харин яагаад ч юм оросуудтай тэгш эрх шаарддаг. - Бидэнд Оростой адил сонирхол бий болсон, тэгээс эхэлсэн. Хэрвээ оросууд Монголоор дамжуулж хийн хоолойгоо Хятад руу тавибал бидний оросуудад хандах хандлага сайн тал руу хэлбийнэ. -Харин үүний төлөө та нар яахын. Бидэнд дарамталж сүрдүүлэгч Украин байна, гэсэн яриа Очирбат бид хоёрын дунд өрнөсөн юм. Энэ тухай би хожим Их хурлын орлогч дарга Л.Цогд хэлэхэд тэр хүндээр санаа алдаж “Харамсалтай нь Монголд түүхийг шинээр бичих байдал өсөх хандлагатай байгаа. Бид санаачлагыг авч залуусыг түүхэн үнэн дээр хүмүүжүүлэх ёстой. Тиймээ, хэрвээ оросууд байгаагүй бол бид Хятадын колони болох байсан юм” гэсэн. 5 Жинхэнэ нүүдэлчдийн тухай 5
-Гол нь чимээгүй суу, би эхэлж ярина. Хэрхэн өвөлжив, чононд хонио алдаагүй биз гэж асууна. Нүүдэлчид ёсорхуу хүмүүс. Дараа нь чамд сүүтэй цай өгнө. Дуустал нь уух хэрэгтэй. Гэхдээ тэд энэ нь гадаадынханд энэ нь ямар хүнд сорилт болохыг төсөөлдөг ч үгүй. Эхлээд Зөвлөлтийн үеэс монголчуудын дуртай болсон гүрж ногоон цайг буцалгаж сүүтэй холино. Тэгээд тос хольж, өчигдрийн мах байвал бас хийчихнэ. Ер нь тэгээд юу тааралдсанаараа дайлна. -Бид нүүдэлчдийг яаж олох юм? хэмээн Элчин сайдын яамны атташе, үзэсгэлэнт Аня Акуловагаас намайг асуухад -Өө, их хялбар. Ачааны машины тоос, мөрийг дагаад явахад олно. Тун удахгүй бид алсаас харагдах гурван гэр, хүүхдүүд гадаа нь тоглож байгааг харлаа. Удалгүй дээлтэй гэрийн эзэн гарч ирэв. Аня гүнзгий амьсгал авч “Энэ бол монгол.Жинхэнэ монгол. Хөдөө” гэж хэллээ. 5 Гэрт бидний суухад данхтай цай, өтгөн тараг, хонины бяслагаар дайлж, үнэт гаансаар тамхилахыг урьсан. Хүндэт зочинтойгоо тамхилах ёстой. Харин одоо ярьж болно. Дөрвөн настай хүү нь мориноос унаж гараа хугалсан. Одоо бараг харагдахаа больсон оросуудын тухай гэх мэт. Эцэг, эх нь мэргэжил дээшлүүлэх гэж Москва, ах нар нь Ленинград, Курганд явж байсан тухай. Сайхан цаг үе, сайхан хүмүүс байсан. Ялангуяа хөдөө ажиллаж байсан орос эмч нар. Хөдөөний хүмүүсийн 70 хувь нь одоо хүртэл оросуудыг сайн найзаа гэж боддог.
6 Хөдөөнөөс ЗХУ руу сургуулд явж дээд боловсролтой болж ирж байсан юм. Одоо Улаанбаатарт амьдарч байгаа 87 настай, домогт Лемешевийн шавь, дуурийн дуучин ноён Хайдав шиг. “Хөдөөний хүү” би хэрхэн Москвагийн консерваторт очиж яаж суралцах байсан юм. Хятадууд биднийг мянган жилээр шулж, харин оросууд хятадуудаас биднийг аварсан. Япончуудаас ч гэсэн 1939 онд. Өөрөөр ярьж байгаа хүн бол урвагч. Дэлхийн хоёрдугаар дайны үед монголчууд үмх мах, алтан шүдээ авч 53 дугаар танкийн хороо байгуулахад хандив өргөж байсан. Ээж маань Сибирийн цэргийн хорооныхонд зориулан богино шуба оёж байсныг би санаж байна. Гэр бүлийнхээ үнэт зүйл, шилдэг адуу, эсгий гутал, малгай, дулаан хувцсаа фронтод илгээж байсан. Орос ах дүү нартаа бүгдийг явуулж байв. Харин одоо Оросын тухай ярьж байгааг сонсохоос ичих юм” гэж ноён Хайдав ярилаа. Тэрбээр нүдээ хагас анин эрт цагийн аялгатай одоо ч сайхан хоолойгоор “Хаашаа, хаачсан юм, миний хаврын алтан өдрүүд” хэмээн Ленскийн ариг дуулсан билээ. “Би Кремльд Сталин гадаадын оюутнуудыг хэрхэн хүлээн авч, хундага тулгаж байсныг санаж байна. Тэр бидэнд Орос-Монголын найрамдлыг зуун зуун дамнан авч үлдэхийг гэрээсэлсэн юм. Шинэ Монголын улстөрчид намайг үхээсэй гэж хүсдэг байх. Заримдаа нүд рүү харж байгаад “Чи хэзээ үхэх юм” гэдэг. Би үхлээс айхгүй байна. Эцсийн мөчөө хүртэл оросууд манай аврагч гэж үнэнийг хэлэх болно” хэмээн Хайдав гуай Дарьяд хэлжээ.
1
Эх сухвалж: http://www.russia.ru/news/society/2013/8/15/15103.html
.
Орчуулсан Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ