“Нарантуул”-ын түрээслэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзав

img

  Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлаас “Нарантуул” худалдааны төв хүртэлх замыг  энэ  сарын  20-ны өдөр засч, захын хойд талаас чигээрээ шууд нэвтэрдэг болгохоор шийдвэрлэжээ. Засварыг Нарантуул худалдааны төвийн амралтын өдөр буюу  мягмар гарагт  хийхээр болжээ.   Гэтэл “Нарантуул” худалдааны төвд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид “Хичээлийн шинэ жилд эхлэх гэж байхад бидний эрх ашгийг хохироосон ноцтой асуудал болж байна" хэмээн  эсэргүүцэл илэрхийлсэн байна. Энэ асуудлаар  нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр өнөөдөр “Нарантуул”  захад худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, “Нарантуул” орчмын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, зогсоолын талбайг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа нь  та бүхний эрх ашгийг хохироож байгаа үйлдэл биш. Харин ч “Нарантуул” орчмын замын хөдөлгөөний эрчмийг сайжруулснаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа хэрэг гэж та бүхэн ойлгох хэрэгтэй. Энэ бол та бүхний ч эрх ашиг, иргэд үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хүндэтгэн үзсэн явдал юм. Угаасаа “Нарантуул” худалдааны төв долоо хоногийн мягмар гарагт амарч бусад өдрүүдэд ажилладаг.   Тиймээс энэ асуудалд хүндэтгэлтэй хандаж, олон нийтийн эрх ашгийг хүндэтгэн үзээсэй гэж би та бүхнээс хүсэж байна” гэсэн юм.  Нарантуул худалдааны төвд  худалдаа үйлчилгээ эрхлэгчид замыг хэлсэн хугацаандаа засаж, зорчих хэсгийг нээх ёстой. Хэрвээ амласан өдрөөс илүү хугацаагаар зам хаавал  “Нарантуул” худалдааны төвд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хохироосон хэрэг болно гэлээ. Ингээд  энэ сарын 21-ээс Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлыг “Нарантуул” худалдааны төв хүртэл холбосон замтай болно. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
narantuul zax nuulgeeeeeeeeeeeeeeeeee
2013-08-21
qwertyui:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-19
Zamaa zas:
Zam zasah ni zuv. Niisleliin niit irgediin erh ashig ni zam yum. Narantuul uguumur 2 g niisleliin zahad gargaya
2013-08-19
толгой:
ЗАМАА ЗАСАХГҮЙ ЯАХИИМ БЭ НОВШИЙН ЖИЖИГ НАЙМААЧИД ДУУГҮЙ БАЙГААЧ
2013-08-19
иргэн БМ:
ХЭДИЙГЭЭР ҮНЭНИЙ ХУВЬ БАЙГАА Ч ГЭСЭН ЭНЭ БАГА ЯСТАН МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖЛОХ ГЭЖ ЯДЖЭЭ. МОДОН БАЙШИНТАЙ ТУРСАН ШААХААТАЙ БАЙСАН ОРОСУУДЫГ Ч ГЭСЭН БАРУУНЫ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ УЛСУУД ШООЛЖ ДОРД ҮЗЭЖ БАЙСАН НЬ САЯХАН ШҮҮ ДЭЭ. ОРОСООС БУСАД УЛСТАЙ ТҮНШЛЭЭД ХӨГЖӨӨД ИРЭХЭЭР АТААРХАЖ ҮХЭХ ГЭЖ БАЙГААГААС ӨӨР ЮУ Ч БИШ БИТГИЙ ТОО.
2013-08-19