Их хурлын гишүүний уйлж буй зураг шилдэг зургаар тодорчээ

img

Хан Ми  FTA  буюу Өмнөд Солонгос АНУ хоорондын худалдааны холбооны ээлжит гэрээг Их Хурлаар батлуулахгүй хэмээн хуурай нулимс асгаруулагчийг Их Хурлын дарга руу цацсан Их Хурлын гишүүн Канг Сон Дунгийн уйлж буй зураг Солонгосын мэдээллийн байгууллагын шилдэг зургаар тодорчээ. Түүнийг нулимс асгаруулагчаа цацсаны дараа Их Хурлын танхимд байсан 10 гаруй хамгаалагч хүчээр гаргасан ба тэрээр энэ үед уг гэрээг цуцлахаас нааш эндээс холдохгүй хэмээн ихээхэн эсэргүүцэл үзүүлж, үүнийхээ дараа уйлсан байна. Тэрээр энэ оны 04.27-нд болсон нөхөн сонгуулиар Чоннам, Сүнчоноос сонгогчдын олонхын санал аван  Чинбужонгданг намаас сонгогдсон Их Хурлын отгон гишүүний нэг. Корё их сургуулийн оюутны зөвлөлийн дарга, 1988 онд Солонгост дэлгэрч буй Америкийн соёлыг эсэргүүцэгч оюутны жагсаалыг зохион байгуулагчаар ажиллан цагдаагийн газарт баригдаж байсан  нэгэн бөгөөд үүнээс хойш HYUNDAI , ASIA CAR , GIMHU TIRE  зэрэг тухайн үеийн компаниудад жирийн ажилчин хийхээс гадна ажилчдын эрх ашгийг хамгаалах байгууллагынхаа тэргүүлэгч, удирдагч зэрэг олон үүргийг гүйцэтгэж ирсэн юм байна. Хурлын гишүүн Канг Сон Дунг энэ удаа хуурай нулимс асгаруулагч цацсанаа , энэ бол иргэдийнхээ төлөө гаргаж буй миний нулимс хэмээн тайлбарлаад буруутай гэдэг нь  тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээн шоронд суухаа мэдэгдээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganbaatar gishuun l chadah bh daa
2013-01-19
uilaad bsn yum alga l bn shde.nulims asgaruulagchaauurluugee joohon tsatstsiin bishu
2012-09-10
манай их хурлын 76-аас ингэж зоригтой үнэний төлөө шороонд орхоос ч буцахгүй нь хэд болдоо хөөрхий.одоо цагт худал нь үнэн болж, үнэн нь худал болсон цаг болж дээ
2011-11-23
MONGOLD INGEJ TEMTSEX NEG HUN BXGUI 76aas budg l aij suudag yum bishuu..xoorxiiloltei 76
2011-11-23