ИТХ-ын даргын өрөөний цоожыг эвдсэн гэв
Өнгөрөгч баасан гаригийн 11.00 цагийн үед Багануур дүүргийн АН-ын дарга Б.Бямбадорж тэргүүтэй хүмүүс ИТХ-ын даргын өрөөний цоожыг нь эвдэн дайрч орсон талаар тус дүүргийн ИТХ-ын төлөөлөл мэдээлэл хийлээ. Мэдээллийг Багануур дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд хурлын ажлын албаны дарга М.Даваасүрэн нар хийсэн юм.
6
Тэд энэ үеэр 2012 оны орон нутгийн сонгуулиас хойш төрийн эрхийг гартаа авах гэсэн АН-ын оролдлого хэрээс хэтэрлээ
ЗДТГ-ын дарга нь Дүүргийн ИТХ-ын дарга өвчтэй эзэнгүй байхад нь мэргэжлийн хүнд үүрэг даалгавар өгч хаалгыг нь эвдэн орж, хууль бус, танхай үйлдэл гаргасан явдалд МАН-ын ИТХ-ын Төлөөлөгчид болон намын гишүүд дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлж байгаа бөгөөд “АН-ын хууль зөрчсөн үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна” хэмээн хэлж байлаа. Тэр ч хэл АН-ынхан шинэ тамга хийлгэсэн байна. Ингэж тамга хийх зөвшөөрлийг ЗГХЭГ-ын дэд дарга н.Сайнбилэг зөвшөөрөл олгосон болохыг тогтоосон. Сонгуулийн маргаантай холбоотой асуудал шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа. Гэтэл хуурамч тамга тэмдэг үйлдэж байгаа нь орон нутагт хууль үйлчилэхгүй байгааг харуулж байна. Ингэж ИТХ-ын төлөөлөгчдийн ажил урагшилж, асуудлыг шийдэж чадахгүй явсаар Багануур дүүргийн хөрөнгө оруулал, өвөлжилтийн бэлтгэл ажлууд зогсонги байдалд орж байна. Тиймээс ИТХ-ын үйл ажиллагааг хэвийн үргэлжилэхэд саад болж байгаа тул Багануур дүүргийн ИТХ-ын АН-ын гишүүд энэ үйлдлээ таслан зогсоохын шаардаж байна” гэлээ.
7
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ