Улаанбаатарт 17 хэм дулаан байна

img

 

Баруун зүгийн нутгаар үүл багасна, бороо орохгүй. Бусад нутгаар үүлэрхэг, төв болон зүүн зүгийн ихэнх нутаг, говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст өмнөөс секундэд 5-10 метр, говийн нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 хэм, Алтайн өвөр говь болон говийн   нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 14 градус дулаан, харьцангуй чийг 79, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Тариаланчид, хадланчид, ард иргэдийн анхаарал, Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ