Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна

img

  Шинэ Зеланд Улсын Гадаад хэргийн сайд Маррэй Маккали өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийж, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай уулзан, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцох юм. Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1997 онд Шинэ Зеланд Улсад,  Шинэ Зеланд Улсын Амбан Захирагч Ананд Сатиананд 2008 онд Монгол Улсад тус тус айлчилж байжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ