Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тасалбар худалдаанд гарчээ
Бразильд болох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тасалбарыг өнөөдрөөс эхлэн худалдаалж эхэлнэ. Ирэх жилийн зургадугаар сарын 12-оос долдугаар сарын 13-нд болох тэмцээний тасалбарыг зөвхөн ФИФА-гийн интернэт сайтаар худалдах аж.
ФИФА тасалбарыг дамлан борлуулахгүй байх бүх талын хамгаалалтыг сайтар тунгаасан гэж холбооны мэргэжилтнүүд хэлж байна. Финалын буюу нэгдүгээр ангиллын тэмцээний билет 990 доллар, гуравдугаар ангиллынх 440, хамгийн хямд буюу зургадугаар сарын 12-нд Сан-Паулуд болох тэмцээн 220 доллар байх гэнэ. Харин бразильчууд зарим нэг хөнгөлөлт эдлэх аж. Бразилийн 12 хотод болох тэмцээний тасалбар тусгай төвүүдээр худалдаалагдах гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ФИФА-ийн сайтаас авч болно.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ