
Өнгөрсөн бямба гаригт Ливийн удирдагч агсан М.Каддафийн хүү Сейф аль-Исламыг баривчилсан билээ. Тус улсын Үндэсний шилжилтийн зөвлөлийг дэмжигчид бие хамгаалагч болох хоёр хүний хамт түүнийг Нигери улстай хил залгаа орших Ливийн өмнөд хэсэгт орших Убари хотын орчим түүнийг баривчилсан юм. Саатуулснаас хэдэн цагийн дараа тэднийг онгоцоор Зинтан хотод хүргэжээ.
Түүнийг Ливид болсон иргэний дайнд түүнийг жагсагчдын эсрэг гал нээх тушаал өгсөн хэмээн буруутгах болсон юм. Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийнхөн Сейф аль-Исламыг эх орондоо шүүх эсвэл Гааг дахь олон улсын шүүхэд шилжүүлэн өгөх талаар санал асуулга явуулахад олонхи нь түүнийг эх оронд нь шүүхийг дэмжжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ