“ Apple”-ээс өмнө ухаалаг цагаа танилцуулна
Ирэх сард ухаалаг цаг Galaxy Gear бидний танил болно. Өмнөд Солонгосын компани Америкийн “Apple”-ээс өмнө амжиж цагаа олон нийтэд танилцуулах гэж яарч байна. “Samsung” утсаа Galaxy Gear хэмээн нэрлэсэн бөгөөд есдүгээр сарын 6-нд Берлинд нээлтээ хийх аж. Мэргэжилтнүүд “Samsung”-ийг ухаалаг цагаас гадна Galaxy Note III 4-ээ олонд дэлгэх байх гэж таамаглаж байна.
Зах зээлд Sony SmartWatchболон Pebble зэрэг ухаалаг цаг хэдийнэ нэвтрээд байгаа ч дэлхийд тэргүүлж бас өрсөлдөж байгаа хоёр компанийн бүтээгдэхүүн олны анхаарлын төвд байна.
“Apple” iWatch нэрээр бүтээгдэхүүнээ нэрлээд байгаа бөгөөд албан бус мэдээгээр цаг бүтээхэд 100 гаруй инженер ажиллаж байгаа аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ