ЦДБЭЧ-ынхан олон улсын их наадамд оролцож байна
“Эдинбүргийн олон улсын цэргийн хөгжмийн 65 дахь удаагийн наадам” энэ сарын 02-24-ний өдрүүдэд зохиогдож буй. Нээлтийн ажиллагаа энэ сарын 02-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Эдинбүрг хотноо албан ёсоор эхэлсэн аж.
5
Энэхүү олон улсын цэргийн хөгжмийн наадамд Монгол Улс, Шинэ Зеланд, Мексик, Бүгд Найрамдах Солонгос Улс, Оман, Малти, Шотланд, Их Британий хүндэт харуул, цэргийн хөгжмийн болон мотоциклийн үзүүлбэрийн баг оролцож, Эдинбүрг хотноо дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирэх 220 мянга гаруй үзэгчдийн хүртээл болгож байгаа аж.
4
Эдинбүргийн олон улсын цэргийн хөгжмийн наадмыг зохион байгуулснаар Их Британи Улс өөрийн түүх, өв уламжлал, соёл урлагийг дэлхийн нийтэд сурталчлах, бусад улс орнуудтай соёл урлаг, гадаад худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх гадаад харилцааны үндэс суурийг бэхжүүлэх өндөр ач холбогдолтой арга хэмжээ гэнэ.
4
Тус хөгжмийн наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид анх удаа оролцож буй. Монгол Улсын цэргийн баг нь өөрийн түүх соёл, Чингис хааны байлдан дагуулалт, эзэнт гүрний сэргэн мандалтыг харуулсан урлагийн тоглолтоо сонирхуулж байгаа аж. Манай үзүүлбэрийн утга санаа, хөгжмийн найруулга, тоглолтын ур чадварыг хүрэлцэн ирсэн үзэгчид болон уг арга хэмжээг зохион байгуулагч тал өндрөөр үнэлж байгаа юм байна.
r
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ