Их сургуулиудын захирлууд ажилдаа оржээ
Төрийн өмчийн их сургуулиудын захирлуудыг дөрвөн жилд нэг удаа сонгон шалгаруулалтаар томилж байхаар болсон билээ. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайдын Төрийн өмчийн их сургуулиудын захирлыг томилох тушаалын дагуу өнгөрсөн баасан гаригт шинэ захиралууд ажлаа хүлээн авчээ.
Сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан хүмүүс захирлаар томилогдсон юм. Тодруулбал, ЭМШУИС-ийн захирал Г.Батбаатар, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, МУИС-ийн захирал А.Галтбаяр, ШУТИС-ийн захирал Б.Очирбат нар тус тус ажлаа хүлээн аваад байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ