Төмөр замын төлөөлөгчид асуудлаа шийдэхээр зөвлөлдөж байна
Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчид өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш салбартаа гарч буй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар зөвлөлдөж байна. Жил бүр болдог тус зөвлөгөөнд Монгол, ОХУ-аас тус бүр 20, БНХАУ-ын 18 төлөөлөгч оролцож байгаа юм. “Корпрейт II” зочид буудалд болж байгаа дээрх зөвлөлдөх уулзалтаар төмөр замын ачаа тээвэрлэлийн явцад хил дээр гардаг хүндрэл бэрхшээлүүдийнхээ талаар ярилцаж, шийдвэрлэх аж. Одоогоор Монгол-Орос, Монгол-Хятадын салбар хуралдаанууд өрнөж байгаа юм байна. Нөгөөдөр энэхүү хэлэлцээрээс гарсан үр дүнг танилцуулан, хамтран ажиллах гэрээгээ үзэглэх юм.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ