Найз бүсгүйгээ цонхоор түлхжээ
Баянгол дүүргийн 17 хороонд энэ сарын 18-нд иргэн Н найз бүсгүйгээ цонхноос түлхжээ. Учир нь хосууд хоорондоо муудалцаж бүсгүйг тагтан дээр гарах үед нь залуу нь түүнийг түлхэж, тэнцвэр алдуулан унагасан гэнэ. Одоогийн байдлаар хохирогч бүсгүйн биеийн байдал хүнд байгаа бөгөөд ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг тус дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ