Хүүгээ гэмтээсэн эцгийн хэргийг шүүнэ
Төрсөн эцэг нь таван настай хүүгийнхээ биед мэс хүргэн гэмтээсэн ноцтой хэрэг өнгөрөгч тавдугаар сард гарсан билээ. Баянзүрх дүүргийн 11 хороонд болсон уг хэргийг тухайн үед хүүд түргэн тусламжийн арга хэмжээ авсан Яаралтай түргэн тусламжийн төвийн их эмч П.Батсүх олон нийтэд ил болгосноор олон нийтийн анхаарлын төвд орж чадсан юм.
_
Тэгвэл төрсөн хүүгээ хэрцгийгээр гэмтээсэн 46 настай Н.Довжинсүрэн гэгчийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгасан. Түүнд Эрүүгийн хуулийн 181.3, 100.1-т зааснаар хэрэг үүсгэж шалгаж, энэ сарын 23-нд буюу ирэх баасан гарагт шүүхээр болсон байна. Хуралд даргалагч шүүгчээр Л.Ганзориг, өмгөөлөгчөөр З.Оюундэлгэр, хохирогчоор О.Болормаа нар оролцохоор болсон байна.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ