
Монгол Улсын их сургууль, Боловсрол шинжлэх ухааны их сургууль, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цөмийн энергийн газар хамтран “Радиобиологи, цацрагийн хамгаалалт” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг ирэх сарын 30-аас 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Тус хурлаар радиобиологи, цацрагийн хамгаалалтын шинжлэх ухаан, технологийн өнөөгийн зангилаа асуудал, манай оронд ашиглаж байгаа цөмийн болон цацрагийн техник, технологийг олон улсын стандартад нийцүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэх аж. Мөн цацрагийн оношилгоо, эмчилгээний шинжлэх ухааны үндсийг эмч мэргэжилтэн, өргөн олонд хүргэх, боловсон хүчин бэлтгэх зэрэг онол, практикийн гогцоо асуудлаар санал солилцон, зөвлөмж боловсруулах юм байна.
Радиобиологи нь дэлхийн шинжлэх ухааны эн тэргүүн шугамд гарч сансар судлал, боловсрол шинжлэх ухаан, технологи, оношилгоо, эмчилгээ гэх мэт үйлдвэрлэлийн олон тулгуур асуудал аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ