Алдагдалтай ажилласан компаниудын талаар мэдээлнэ

img

Төрийн өмчийн хороо/ТӨХ/-оос алдагдлыг бууруулах ажлын хэсэг томилогдож ажиллаж эхэллээ. Алдагдалтай ажиллаж буй компаний талаар болон алдагдлыг бууруулах арга хэмжээ, бусад менежментийн талаарх сонирхсон хэвлэл мэдээллийн байгууллагуудад ТӨХ-ны даргын зүгээс  өнөөдөр 11 цагаас ТӨХ-ны байранд мэдээлэл өгөх юм байна.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 94 компани, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үүнээс  2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн  байдлаар 14 компани нь нийтдээ жилд 50 тэрбум төгрөгийн  алдагдалтай ажиллажээ. Эдгээр компаниудын  алдагдлын шалтгааныг судалж ашигтай ажиллуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ТӨХ-ны дарга томилж өөрөө удирдан ажиллахаар болсон байна. Өмнө нь ТӨХ-ны дарга алдагдалтай ажиллаж байгаа компаниудынхаа үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж байсан бол энэ удаад алдагдлыг бууруулж ашигтай ажиллаж болох арга замыг хайж компаний удирдлагуудтай хамтран шийдвэрлэхээр болсон аж.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

snooker:
зах зээл зах зээл гэж баахан орилчихоод одоо бараг бүх үйлдвэрүүдэд өөрсдийн хувь эзэмшиж байгаа ТӨР уг үйлдвэрүүдийг дампууралд хүргэж байна. Бүгдийг нь хувьчилах өөр анагаах арга байхгүй байх даа... Татварын хуулиа яаж зөв, биелүүлдэг, дарамжгүй, амьдрах боломжтой болгоод хувьчилахаас өөр аргагүй... Даанч манай УИХ гишүүд өөрсдийн хамаатан садандаа хувьчилах гээд л замруулна даа...
2013-08-20
sugar:
tsogtbaataraa huuchin ajillaj baisan nohduudeer ajliin hesgee burduulbel chonond mah hadgaluulsantai adil shuu jinhene hudlaa nohduud
2013-08-20
Narnaa:
zuw bicheech ee
2013-08-20