Ч.Баттуулын хэрэг мөрдөн байцаалтад буцлаа
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг буудан амийг нь хохироосон 24 настай Ч.Баттуулд холбогдох шүүх хурал өчигдөр 09.00 цагаас Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болсон ч хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаажээ. Тодруулбал, өмгөөлөгч н.Баттогтохын нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж авчээ.
Мөрдөн байцаалтад буцаах үндэслэл нь энэ хэргийг Ч.Баттуул хэн нэгний ятгалгаар үйлдсэн байж болзошгүй, хэн нэгний өмнөөс хэрэг хүлээчих гээд байна дахин нягталж, хэргийг нарийвчлан шалгахаар болсон гэх шалтгаан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ