Хэд хэдэн ууланд хөрсний нуралт болжээ

img

Хятадын Фүшүнь мужийн 316 мянган хүн усанд автаж, 15 хүн амиа алдан, 32 хүн ор сураггүй болжээ. Ляонин мужийн 113 мянган хүнийг яаралтай шилжүүлсэн талаар Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Их хэмжээний борооны улмаас Синфа хэмээх уулнаас ихээхэн хэмжээний хөрсний нуралт үүсчээ.

Үерийн гамшгийн байдал хүнд байгаа Чинюанийн Манж үндэстний өөртөө засах Сяний Нань көүгийн өмнөд суурины есөн тосгонд 10000 гаруй иргэн тусламж хүргэгдэж чадахгүй хэвээр байгаа юм. Орон нутгийн засгийн газар хүн томилон нисэх онгоцоор хүнс буулган, шархагсдыг завиар нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Гуандүний хойд нутагт аадар бороо орсны улмаас тахилга үйлддэг уулнаас хөрс их хэмжээгээр нурж, Бээжин, Гуанжөү хоорондын төмөр зам эвдэрсэн байна. Өчигдөр Гуанжөү вокзалын бүх галт тэрэг зогсжээ. Одоо Гуанжөүгийн төмөр зам, иргэний агаарын тээвэр бүгд хүндрэлтэй байна. Засгийн газраас өнөөдрийн дотор төмөр замын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулахыг үүрэгдсэн байна.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ