Халдлагад өртөж 24 цэрэг амиа алдав

img

Синайн зүүн хэсэгт Газын зурвастай хил залгаа оршдог Рафаха хотын дэргэд үл мэдэгдэх зэвсэглэсэн этгээдүүд армийн дайчдын автобус руу халдаж 24 цэргийн амийг бүрэлгэжээ. Энэ бүс нутагт египетийн зэвсэгт хүчин, цагдаагийнхан алан хядагч “Аль-Кайда” бүлэглэлтэй ихээхэн ойр байдаг лалын хэт даврагч бүлэглэлийн эсрэг томоохон ажиллагаа явуулж байгаа юм.

“Цэргийнхний хоёр автобус руу гранат шидэгч, автомат буугаар зэвсэглэсэн алан хядагч бүлгийнхэн довтлох үеэр цэргийн 24 албан хаагч амь үрэгдэж, гурван хүн шархдаж эмнэлэгт хүргэсэн байна. Энэ бол египетийн цэргийнхний эсрэг үйлдсэн томоохон халдлага байлаа” гэж Синайн Эль-Ариш хот дахь зэвсэгт хүчний командлагч мэдээллэсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

smile:
eh orniihoo sn vil hiij ywjbaigaad aami nasaa ald chih gj dee haramsaltai ym
2013-08-21