“Аль-Каида” заналхийллээ

img

Европын улс орнуудын төмөр зам дээр алан хядлага үйлдэнэ гэж “Аль-Каида” мэдэгдэл хийсэн тухай АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албанаас сэтгүүлчид олж авсан байна.

Америкийн тусгайгийнхан “Аль-Каида”-ийн удирдагч Айман аз-Завахиригийн бүлгийн өндөр албан тушаалтнуудтай хийсэн хурлаас дээрх мэдээллийг олж авсан бололтой.

Энэ сарын эхээр Завахиригийн 20 гаруй орны бүлгийн тэргүүнүүдтэй уулзсан нууц хуралдаанаас болж АНУ Ойрхи Дорнодод дахь Элчин сайдын яамаа хаагаад байсан юм.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ